Комедиан Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тарж эхлээд буй.
Тэгвэл энэ талаар Эрүүгийн цагдаагийн албанаас "Б.Идэр-Одыг интерполын хөх буланд зар мэдээллээр зарласан нь үнэн. Энэ зар мэдээ нь тухайн хүнийг хаана байгааг тогтоох зорилготой. Иргэн Б.Идэр-Од 2022 оны гуравдугаар сард Монгол Улсаас гарч Австрали улсад очсон бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард АНУ руу явсан. ЭЦА-аас койн, токентой холбоотой асуудлуудыг шалгахаар ажлын хэсэг гаргасан бөгөөд Б.Идэр-Одыг уг хэргээр шалгаж байгаа. Түүнийг цагдаагийн байгууллагаас дуудсан ч тэрээр ирээгүй тул эрэн сурвалжилж эхэлсэн” гэж тайлбарлав.