Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар,
-
“Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай,
-
Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, зэрэг 40 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.