x

21 жил хилс хэргээр шалгагдсан иргэн төрөөс 500 сая төгрөг нэхэмжиллээ

Иргэн Д-г 1995 оны хоёрдугаар сараас эхлэн хүн амины гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг нуун далдалсан гэж 2000 оны зургадугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 134 хоног цагдан хорьжээ. 

Гэвч хэргийг Г үйлдсэн нь илэрснээр аймгийн Прокурорын газрын тогтоолоор 2016 оны зургадугаар сард Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн гэмт хэргийг нуун далдалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар 2017 оны наймдугаар сард прокурорын газраас мэдэгджээ.

Иргэн Д нь хууль бусаар 134 хоног цагдан хоригдсоны хохирол буюу олох ёстой байсан цалин хөлс, орлого гэж 960,000 төгрөг, 21 жилийн турш сэжигтэн, яллагдагч, таслан сэргийлэх арга хэмжээтэй байснаас учирсан сэтгэл санааны хохирол 500,000,000 төгрөг, нийт 500,960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргасан байна.

Тэрбээр “... энэ хэргээс болж ажилгүй болсон, хамгийн бага хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон, үр хүүхдээ харж хандаж, боловсрол эзэмшүүлж чадаагүй, нутаг орныхон дунд гэмт хэрэгтэн нэр зүүсэн, талийгаачийн гэр бүлийнхэн түүнтэй алуурчин гэж харьцдаг байсан, орох байх газаргүй болж хог түүж амьдарч байсан, Г-ийн дарамт, сүрдүүлэгт байсан...” талаар нэхэмжлэлдээ дурджээ.

Анхан шатны шүүх Д-ийн цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тухайн  үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 73,218 төгрөг, харин 21 жилийн хугацаанд  сэжигтэн, яллагдагчаар тооцогдсон, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээ зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, нийт 50,073,218 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрт 960,000 төгрөгийг гаргуулж, харин сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. 

Дээд шүүх  “...Эрүүгийн гэмт хэрэгт иргэнийг холбогдуулан шалгах эрх бүхий байгууллага хуульд заасан ажиллагаа явуулсан хэдий ч эцэст нь тухайн иргэн гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны улмаас үүсэх үр дагаврыг төр  хариуцах үүрэгтэй.” гэж дүгнэсэн. Иймд Д-ийн гэмт хэрэгт буруутгагдан, удаан хугацаагаар шалгагдсан, нутагтаа “байж суух газаргүй” болсноос өөр газарт шилжин амьдарсан, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй 1995-2017 он хүртэлх хугацаанд үргэлжилсэн сэтгэл санааны хохирлыг тодорхой хэмжээгээр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзэн, цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөр, сэтгэл санааны хохиролд 50,073,218 төгрөг гаргасныг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүрэн эхээр унших бол ЭНД дарна уу!

Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 1 цаг 7 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 22 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 29 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 40 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 23 цаг 32 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 23 цаг 40 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top