x

Улсын хоёрдугаар төв эмнэлэг иргэдэд нэг цэгээс үйлчилгээ үзүүлж байна

Улсын хоёрдугаар төв эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор үйлчлүүлэгч иргэдийг мэдээ мэдээллээр хангах, лавлагаа тусламж үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг шинээр тохижуулан ажиллуулж эхэллээ.

“Нэг цэгийн үйлчилгээ”-нээс эмнэлэгт хэвтэх бичиг, 13 А, Б маягт, эмчийн хуудсыг нэг дороос авахаас гадна эмнэлэгт хэвтэх гэж буй бол өвчний түүхээ нээлгэх зэрэг үйлчилгээг төвөг чирэгдэлгүйгээр нэг дороос авах боломжтой болж буй юм.

Шинэ үйлчилгээний талаар УХТЭ-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “Бид эмнэлгээр үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч нарт ээлтэй, тав тухтай орчин бүрдүүлэх, эмчлүүлэгчтэй холбоотой тусламж үйлчилгээг төвлөрүүлэх зорилтынхоо хүрээнд Эмнэлзүйн зохицуулалтын албаны “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг тохижуулан үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна.

Гадны томоохон эмнэлгүүдийн жишгээр эрүүл мэндийн даатгал, төлбөрийн мэдээлэл болон хэвтэн эмчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчний түүх нээх, лавлагаа авах үйлчилгээг нэгтгэж нэг дор авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд цаашид хэвтэн эмчлүүлэх хүмүүст орны хуваарилалтыг хийх зэрэг бусад үйлчилгээг нэгтгэх юм.

Манай эмнэлэг БНСУ-ын KOFIH төслийн хүрээнд хамтран ажилладаг “Канбуг Самсунг” эмнэлэгт үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав тухтай байдлыг хангасан орчныг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцаж, туршлага судалснаа ийнхүү өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлж байна” гэв.

Энэ ажлыг хариуцан хийсэн Эмнэлзүйн зохицуулалтын албаны дарга Сумьяа “Өнөөдөр шинээр нээгдэж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ” нь манай албаны үйлчлүүлэгчдийг дэмжих хэсэг юм. Бусад эмнэлгийн хувьд өвчний түүх нээх, төлбөр төлөх, Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн асуудалтай холбоотой үйлчилгээ авах хэсгүүд тус тусдаа байдаг бол манайх дээрх бүх үйлчилгээг нэг дор буюу нэг цэгээс үзүүлэх боломжийг бүрдүүлснээр онцлогтой” гэсэн юм.

УХТЭ-ийн Эмнэлзүйн зохицуулалтын алба нь эрүүл мэндийн даатгал, статистик, мэдээ мэдээллийн гэсэн гурван хэсгээс бүрдэх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд “Нэг цэгийн үйлчилгээ”-нээс иргэд өвчний түүх нээлгэхээс гадна 13 А,Б маягт, эмнэлгийн хуудас авах, төлбөр төлөх боломжтйогоос гадна эмнэлгийн ямар үйлчилгээг хаанаас авах талаар лавлагаа мэдээллийг өгнө.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид өгдөг тусгай хувцсыг ч энэ хэсгээс олгох юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан буюу үзүүлэх эмч, хэвтэх тасагт нь хүргэж хүлээлгэн өгөх зэрэг тусгайлсан үйлчилгээг ч Эмнэлзүйн зохицуулалтын албаныхан үзүүлдэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо 3 цаг 21 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна 3 цаг 27 мин Л.Энх-Амгалан: Эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байна 3 цаг 34 мин Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэв 3 цаг 40 мин Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла 4 цаг 35 мин 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна 5 цаг 2 мин SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа Орост 5 цаг 13 мин Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын талаас баримтууд олдож эхэллээ! 5 цаг 31 мин АНУ өөрсдийгөө коронавирус дэгдсэний нэг шалтгаан болгон нэрлэв 5 цаг 52 мин Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт 6 цаг 9 мин Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцоно 6 цаг 19 мин Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ 6 цаг 35 мин Эрт илрүүлэгт хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчдын 78,5 хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ 6 цаг 45 мин БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд! 7 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн 7 цаг 51 мин Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Өчигдөр 15 цаг 05 мин Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна Өчигдөр 12 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ Өчигдөр 09 цаг 44 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Өчигдөр 09 цаг 34 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа Өчигдөр 09 цаг 09 мин
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа... Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Top