x

"Унадаг дугуйтай зорчигч тусгай зам байхгүй бол замын баруун эгнээгээр явах ёстой"

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах долоо хоногийн “Урьтаж ухаар” аяныг өрнүүлнэ.

ДЭМБ, НҮБ-ын санаачилгаар НҮБ-ын гишүүн орнууд жил бүрийн тавдугаар сард замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах долоо хоногийн аяныг тодорхой сэдвээр өрнүүлдэг.

Энэ жил тус аяныг Зам тээвэр хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Тээврийн цагдаагийн алба хамтран энэ сарын 15- 21-нд хэрэгжүүлнэ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баяржаргал “Сүүлийн таван жилийн дунджаар 25 мянган зам тээврийн осол гарч, 500 гаруй хүн нас барж, 3,400 гаруй хүн бэртсэн. Зам тээврийн осолд өртөгсдийн дийлэнх нь 5-29 насны хүүхэд, залуус байна. Аяны хүрээнд жолооч нарт сургалт зохион байгуулах, нийтийн тээврийн хяналт шалгалтыг хийх, зарим авто замд үнэлгээ хийнэ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүүхдийн хүсэл мөрөөдлийн тухай “Зүрхэнд гэрэлтэнэ” уран сайхны киног олон нийтэд үзүүлнэ” гэв.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “2022 онд 1498 осол гарч, 117 явган зорчигч амь насаа алдсан. Үүнээс 64 нь унадаг дугуйн осол байсан ба 61 хүн хүнд хөнгөн гэмтэж, гурван хүн амиа алджээ. Мөн 76 хүүхдийн амь нас эрсэдсэний тав нь унадаг дугуйтай тээврийн хөдөлгөөнд оролцсон.

Дулааны улирал эхэлсэн тул унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох иргэдийн тоо эрс өссөн. Иймээс энэхүү нөлөөллийн үйл ажилагааг зорчигчид, нэн ялангуяа хүүхэд залууст чиглүүлнэ. Унадаг дугуйтай зорчигч тусгай зам байхгүй бол замын баруун эгнээгээр явах ёстой. Саадыг тойрохоос бусдаар зүүн талд гарахыг хориглоно. Гэвч иргэд замын хөдөлгөөний дүрмийг мэдэхгүй байх, урсгал сөрөх зэрэг аюулаас үүдэн унадаг дугуйн осол ихээр гарч байна. Эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдээ унадаг дугуй, цахилгаан скүүтэр зэргээр зорчуулахгүй байх, анхаарал тавих, хариуцлагатай байх шаардлагатай” гэв.

“Урьтаж ухаар” уриатай аяныг, 

  • Явган зорчигчийн аюулгүй байдал
  • Унадаг дугуй, цахилгаан скүүтэр, мопедтой зорчигчийн аюулгүй байдал
  • Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчийн аюулгүй байдалд чиглүүлнэ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1 цаг 5 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 4 цаг 34 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 4 цаг 49 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 5 цаг 39 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 5 цаг 57 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 12 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрч...
Top