x

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг Засгийн газар дэмжлээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тодруулбал, УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 11 жил болж байгаа уг төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үйлдвэрийн бүс болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд Туул голын сав газрыг бохирдуулж байгаа тул нүүлгэн шилжүүлэх талаар иргэдийн гомдол, санал ихээр ирдэг. Мөн тухайн орчны хөрс, усны бохирдол стандарт түвшнээс хэт өндөр гарсан нь зайлшгүй анхаарал хандуулах асуудал болсон юм.   

Иймд Харгиа цэвэрлэх байгууламж орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрыг нөхөн сэргээхээр нийслэлийн зүгээс Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Ийнхүү нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2014-2020 онд Эмээлт эко паркийн судалгаа, ажлын зураг төсөв, түр цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт болох паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, үерийн байгууламж, инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, ундны усны хангамж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг бэлтгэл ажлыг хангасан юм.

НИТХ-ын 2022 оны V хуралдаанаар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ болгон чиг үүргийг нь өргөтгөн баталсан. Улмаар байгаль орчинд ээлтэй мал аж ахуй, газар тариалан, тээвэр, логистик, худалдааны төв, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэрийн сургалтын төв, хөнгөн үйлдвэр, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, үнэлгээ зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн юм.

Тус паркийг ашиглалтад оруулан төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, одоогийн байгаа бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийн, үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн жилд хонь, ямааны арьс дөрвөн сая, үхрийн шир 400 мянга, адууны шир 200 мянга, тэмээний шир 15 мянга, нийт 4.6 сая арьс, шир боловсруулах боломж бүрдэнэ. Мөн 3.6 мянган тонн завод ноос, 1.2 мянган тонн завод ноолуур боловсруулах боломжтой бөгөөд нэг их наяд хүртэлх төгрөгийг төсөвт бүрдүүлэх эдийн засгийн боломж бүрдэх юм.

Хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засагт ач холбогдолтой тус паркийн төслийг ийнхүү Засгийн газраас дэмжиж, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийг холбогдох яамд болон Хотын даргад даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1 цаг 6 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 4 цаг 36 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 4 цаг 50 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 5 цаг 40 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 5 цаг 58 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 13 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top