Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил улсын хэмжээнд 10,785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байна.
Өнөөдөр эхийн алдар одонгоор эргэрээ мялаасан NTV телевизийн мэдээний албаны дарга, сэтгүүлч Б.Ундрахжаргалант "Энэ өдөр манай гэр бүлийн хувьд хамгийн дурсгалтай мөчүүдийн нэг байх болно. Дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ ажил мэргэжлээ орхихгүй байх боломжоор хангадаг гэр бүл, хайрт ханьдаа, хайрт ээждээ талархахыг хүсэж байна. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр хариуцлага улам өсдөг. Манай гэр бүл эрдэм боловсролтой, зөв хандлагатай хүүхэд эх орондоо үлдээхийн төлөө маш их хичээж байгаа. Монголын үрс маш олон болох болтугай. Тэдний маань амьсгалах агаар нь цэвэр, амьдрах нийгэм эрүүл байх болтугай гэж хүсэж байна" гэлээ.