Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигчийг мөргөөд зугтсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид тавдугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгээд буцах үедээ зам тээврийн осолд өртөж, биедээ гэмтэл авч, босож чадахгүй байсан 20-25 орчим насны эмэгтэйд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
Алба хаагчид явган зорчигчийг мөргөөд зугтсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан ба 30 настай, эмэгтэй "Д" гэгч согтуугаар жолоо барьж, зам тээврийн осол гаргасныг тогтоожээ.
Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл (1)