x

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтнууд шалгарлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-ны хооронд Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр зохиогдоно.

Анх удаагаа манай улсад болох тус наадамд урьдчилсан байдлаар 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэгвэл наадмын сайн дурынхны “Come together” нэгдсэн арга хэмжээ өчигдөр боллоо.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг өндөр зохион байгуулалттай, оролцогч бүрийн сэтгэлд хүрсэн байдлаар зохион байгуулахад мэргэжлийн боловсон хүчнээс гадна сайн дурын ажилтнуудын мэдлэг, туршлага, оролцоо ихээхэн чухал. Иймээс “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-аас үүнд анхаарал хандуулан ажиллаж байна.

Наадамд 1000 гаруй сайн дурын ажилтан ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд сайн дурын ажилтны бүртгэлийг цахимаар хоёр сарын туршид олон нийтэд нээлттэй явуулсан. Цахим  бүртгэлд 2882 сайн дурын ажилтан бүртгүүлсэн юм. Үүнээс гадаадын 156 сайн дурын ажилтан хүсэлт илгээснээс 35 сайн дурын ажилтан, мөн дотоодын 1400 сайн дурын ажилтныг сонгон шалгаруулаад байна.

Сайн дурын ажилтнууд нь наадмын бэлтгэл ажлын үед болон наадмын үеэр спортын бүсүүдийг хариуцах, тамирчид, хэвлэл мэдээллийнхэн болон үзэгчдэд мэдээлэл түгээх, тамирчдыг хуваарийн дагуу оролцоход чиглүүлэн туслах, олон улсын баг тамирчдыг бүртгэх, онгоцны буудлаас тосох, үдэж гаргах, шаардлагатай үед орчуулга хийх, мэдээллээр хангах, наадмын нээлт, хаалтын үед туслах, мөн шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх юм. Түүнчлэн наадмын үзэл санааг олон нийтэд түгээх, наадамд оролцогч тамирчид, зочид төлөөлөгчдийг хариуцан ажиллах, дурсамж бүтээхэд нь хувь нэмрээ оруулан ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1 цаг 7 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 4 цаг 37 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 4 цаг 51 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 5 цаг 41 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 5 цаг 59 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 14 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top