Монгол улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа мэдээлсэн юм.
Дашрамд, Дипломат албаны тухай хуулийн 13.1-д Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дипломат төлөөлөгчийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тогтооно хэмээн заасан байдаг.
Сэтгэгдэл (1)