x

“Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээгдлээ

Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таниулах зорилгоор “Бэлэн бай” аян зохион байгуулж буй. Энэ хүрээнд Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа, мөн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Туркийн зүүн өмнөд бүсэд газар хүчтэй хөдөлж, олон хүний амь эрсдэж, барилга байшин нурж их хэмжээний хохирол учирсан үед Монголын баг гамшгийн бүсэд ажилласан юм. Гамшгийн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, аврах ажиллагааг харуулсан энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 23, 24-нд буюу хоёр өдөр үргэлжлэх юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Нийслэлийн хэмжээнд 29 мянга гаруй барилга байшин бий. 2003 оноос өмнө баригдсан 10 мянга орчим барилгын хувьд газар хөдлөлтийг тэсвэрлэх нь муу, хүчитгэх шаардлагатай байна. Түүнээс хойш, тэр тусмаа 2013 оноос хойш баригдсан барилгууд найман баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн үнэлгээ гарсан. Газар хөдлөлтийг тэсвэрлэх чадамж нь тодорхойгүй байгаа барилгуудад үнэлгээ хийж, паспортжуулах ажлыг нийслэлээс зохион байгуулж буй. Тухайлбал, 1000 орчим барилгад үнэлгээ хийхэд 300 орчим нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн барилгын хийц, хэлбэр, заслыг өөрчилсөн 7000 гаруй барилгад дахин үнэлгээ хийх ёстой. Тухайлбал, барилгын нэг давхрын хийц, хэлбэрийг дур мэдэн өөрчилсөн тохиолдол олон. Үүнд хяналт шалгалт хийж, эргүүлэн хүчитгэнэ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нурааж, дахин төлөвлөөд шинээр барьж байна" хэмээлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр "Газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдэх боломжгүй. Тэгэхээр үүнд бэлэн байх, өөрсдийгөө хамгаалах, эрсдэлээс сэргийлэх нь маш чухал. Гамшиг тохиолдсон үед аврах ажиллагааг хэрхэн явуулахаас эхлээд хамгийн жижиг алхмуудыг ч тооцох, нөөц боломжийг тооцоолох, авах арга хэмжээ, хийх ажлыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээллийг өгөхөөр “Бэлэн бай” аяныг зохион байгуулж байна" гэсэн юм.

itoim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг "Газар хөдлөлтийн аюул, үүний улмаас учирч болох гамшгийг хүмүүс төдийлэн нухацтай хүлээж авдаггүй, тэр тусмаа сошиал орчинд тоглоом наргиан болгоод өнгөрөх нь бий. Гэтэл бодит нөхцөл байдал өөр. Тэнд хүний амь эрсдэж, эд хөрөнгө сүйрч, их хэмжээний хохирол учирдаг. Үүнийг Туркт тохиолдсон гамшгийн үеэр авсан 66 гэрэл зургаар дамжуулан харуулахыг хүссэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2 цаг 16 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 5 цаг 45 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 5 цаг 59 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 6 цаг 49 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 7 цаг 7 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 22 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top