x

"Гарааш чөлөөлсөн байршилд барилга барих нэг ч зөвшөөрөл олгоогүй"

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнийг Хотын дарга Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодруулсан юм.

Гарааш чөлөөлсөн талбайн тохижилтын ажлын талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга ийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 188 байршилд гарааш чөлөөлсөн. Эдгээр байршилд архитектур төлөвлөлтийн болон тохижилтын ажлын төлөвлөлтийн 79 даалгавар батлагдаад байна. Тодруулбал, хоёр байршилд олон давхар зогсоолын архитектур төлөвлөлтийн даалгавар, 42 байршилд гадна талбайн тохижилтын ажлын даалгавар, 35 байршилд авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Энэ жил 132 байршилд гарааш чөлөөлнө. Эдгээр байршилд архитекторууд газар дээр нь очиж, орчных нь орон зайтай уялдуулсан байдлаар архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж байгаа. Иргэдийн дунд гарааш чөлөөлсөн байршилд барилга барих гэж байна гэх ойлголт бий. Нэг ч байршилд барилга барих зөвшөөрөл олгоогүй. Харин тухайн гараашийг худалдаж аваад өмчилчихсөн, газар олгочихсон хоёр байршил бий. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан, зохих шийдвэр гарна" гэсэн юм.

Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүсэлтийг түргэн, шуурхай шийдвэрлэж байгааг хэлж байв. Өмнө нь мэргэжлийн зөвлөлийн хурлыг долоо хоногт нэг удаа зохион байгуулдаг байсан бол энэ долоо хоногоос хоёр удаа зохион байгуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.45.135)
    СХД ийн 16- р хорооны 119- р цэцэрлэгийн үүдэнд гарааш буулгаж байгаа ажил сар гаруй үргэжилж боловч талдаа ороогүй тэнд хог новш бохир нь аймшиг яаралтай дуусгаж АРИУтГАЛ цэвэрлэгээ хийхийг шаардаж байна Нялх хүүхдүүдийн эрүүл мэнд ноцтой хохирч байна
    2023 оны 05 сарын 24 | Хариулах
  • Zochin (172.69.252.155)
    Баянзүрх дүүргийн 18-р хороо ХСҮТөвийн хойд талын хэсэгт байрлах гарааш буулгасан газарт барилга баригдахаар хашаалсан, 84- р сургуулийн урьд гараашийн сууриийг нурааж барилга барихаар хашаалсан
    2023 оны 05 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2 цаг 0 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 5 цаг 29 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 5 цаг 43 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 6 цаг 33 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 6 цаг 51 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 6 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top