Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сум, 1 баг, “Морь барианы газрын хойно хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эрэгтэйн биед 33 настай, эрэгтэй согтуурсан үедээ халдаж, улмаар амь насыг нь хохироож зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)