x

Францын ерөнхийлөгчид цэцэг өргөсөн монгол охины бяцхан түүх

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол улсад төрийн айлчлал хийгээд нутаг буцсан билээ. Ням гаригт түүнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Сүхбаатарын талбайд ирэхэд ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авсан бөгөөд бага насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд угтаж цэцэг өргөсөн юм.

Тэгвэл тэрхүү хоёр хүүхдийн нэг болох Б.Эгшиг охин франц хэлтэй төдийгүй франц хэлтэй гэр бүлд өсөж хүмүүжсэн хүүхэд ажээ. Б.Эгшигийн аав Д.Батцогт нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул боловч Төв аймагт 10 жилийн сургуулиа төгсөөд МУИС-ийн ОУХДС-ийн Франц хэлний ангид элсэн 1997 онд онц дүнтэй дүүргэсэн юм. Их сургуулиа дүүргээд жуулчны компани байгуулж, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Франц улсаас олон зуун жуулчин хүлээн авч Монголтой танилцуулсан, энэ салбарын нэр хүндтэй мэргэжилтэн ажээ. Түүгээр барахгүй МУИС төгссөнөөсөө нэлээд хэдэн жилийн дараа АШУҮИС-д суралцан хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн бөгөөд Франц улсад гэр бүлийн хамтаар энэ мэргэжлээрээ ажиллаж байх үед Эгшиг охины мэндэлсэн түүхтэй.

Франц улс, франц хэлтэй холбоотой тэдний түүх үүгээр дуусахгүй нь сонирхолтой бөгөөд Б.Эгшиг охины авга ах буюу аавынх нь төрсөн дүү мөн франц хэлний дээд мэргэжилтэй, эдүгээ Монгол-Францын хамтарсан “Бадрах энержи” компанид арван хэд дэх жилдээ ажиллаж байна.

Тэгвэл охины ээж С.Золзаяа англи хэлний мэргэжилтэй, Шведийн “Epiroc” компанийн Монгол дахь салбарт ажилладаг, англи хэлнээс гадна мөн франц хэлтэй. Эдүгээ 7 настай Б.Эгшиг охин Хан-Уул дүүрэг дэх Франц сургуульд дүүгийн хамтаар суралцдаг байна. Францын Боловсролын яамны харьяа энэ сургуульд Б.Эгшиг дөрөв дэх жилдээ суралцаж байгаа аж.

Эммануэл Макронд цэцэг барих хоёр хүүхдийг Улаанбаатар хот дахь Францын ЭСЯ-ны ажилтнууд айлчлал болохоос арваад хоногийн өмнө энэ сургуулиас сонгосон байна. Сонирхолтой нь, Б.Эгшиг охины аав шалгаруулалтын үр дүнгийн талаар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд явж байхдаа сонсчээ. Ам бүл дөрвүүл тэднийх энэ зунаас эхлэн хөдөө орон нутагт буюу тус суманд суурьшин амьдрахаар төвхнөж байгаа ажээ.

Сонгогдсон хоёр хүүхдийн нөгөө хүүхдийн талаар бидэнд тодорхой мэдээлэл үгүй бөгөөд “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы ач хүү байж магадгүй талаар эх сурвалж хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Elbegdorj (172.71.214.89)
    Govi altaihan hun chanar mash muutai humuus baidiin bilee
    2023 оны 05 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Эсрэгээрээ. Харин хүн чанартай хүмүүс гэж боддог
      2023 оны 05 сарын 23
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2 цаг 15 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 5 цаг 44 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 5 цаг 59 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 6 цаг 49 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 7 цаг 7 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 22 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top