x

ФОТО: Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах нөхцөлийг БҮРДҮҮЛСЭН СУРГУУЛЬ

Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох өдөрлөг өнөөдөр боллоо.

2022 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл нь дүүрэг дэх салбар зөвлөлийг үйл ажиллагаагаар нь байр эзлүүлэхэд тус дүүрэг гуравдугаар байр эзэлсэн тул бусад дүүрэгт туршлага судлуулах арга хэмжээг зохион байгуулсан нь энэ юм. Өдөрлөгт дүүргүүдийн салбар зөвлөлийн дэд дарга, нарийн бичиг, ТББ-ын төлөөллүүд оролцож, 149-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургуулийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын бага, дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд байгуулсан. Энгийн сургууль хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ч ийм жишиг сургуулийг байгуулсан.

149-р сургууль 2020 онд ашиглалтад орсон, үйл ажиллагаа явуулаад гурван жил болж буй. Анх хөгжлийн бэрхшээлтэй хоёр, нийт 620 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа эхэлж байсан бол өдгөө 29 бүлэгт 805 хүүхэд суралцаж байгаагаас 11 нь хөгжлийн бэрхшээлтэй. Стандартын шаардлага хангасан тус сургууль гурван давхар бөгөөд зоорийн давхартай. Нэгдүгээр давхар байгалийн ухаан, дизайн технологи, оёдлын эсгүүрийн лабораториуд байрладаг. Хоёрдугаар давхарт бага, гуравдугаар давхарт дунд, ахлах анги хичээллэдэг.

18 анги, танхимтайгаас хоёр нь тохируулгатай. Тодруулбал, тухайн анги нь гүйдэг хаалгатай, босгогүй, тэргэнцэртэй хүүхэд үйлдэл хийхэд саад болохооргүй. Бариул нь хүүхдийн нурууны хэсэгт таарахаар доор байрласан бөгөөд хаалга нь зөөлөвчтэй учраас хавчихгүй. Ширээний хувьд ч өргөн, самбар нь энгийн ангиас 30 см урт буюу тэргэнцэртэй хүүхэд самбарт хүрэх боломжтой. Гар угаалтуурыг ч мөн тэргэнцэртэй хүүхэд гараа угаахад саадгүй байдлаар байрлуулжээ. Бүх ангийн ширээ, сандлыг хүүхдийн өндөр, намд тааруулан тохируулах боломжтой.

Түүнчлэн энгийн ангийг ч хүүхдийг хаалганд цохигдох гэх мэт эрсдэлээс сэргийлж, зохион байгуулалтыг хийжээ. Хаалганы доод хэсэг сараалжин байгаа нь агаар сэлгэх зориулалттай. Ханыг хурц өнцөгтэй биш, мөлгөр байдлаар шийдсэн нь хүүхэд бэртэх эрсдэлийг бууруулжээ. Мөн давхар бүрд болон спорт зааланд тохируулгатай ариун цэврийн өрөөг байгуулсан. Спорт заалыг ч олон улсын стандартаар байгуулсан, гамшгийн үед түр хоргодох байраар ашиглах боломжтой, гамшгийн хэрэглэгдэхүүний агуулахтай.

149 дүгээр сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн "Манай сургууль хүүхэд бүрд зориулсан тэгш хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайлбал, шатны эхлэл болон төгсгөл хэсэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан товруун тэмдэглэгээтэй. Мөн шат нь хоёр түвшний бариултайгаас гадна сургуулийн хаана, хэдэн давхарт байгаа, ямар анги, танхим үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийг баррелиар бичсэн. Түүнчлэн сургуулийн аль ч давхар руу тэргэнцэртэй явах налуу замтай бөгөөд хэсэг яваад амрах амралтын хэсэгтэй. Энэ нь хүүхдэд ямар нэгэн бие бялдрын ачаалал өгөхгүй байхад зориулагдсан. Налуу зам нь хоёр түвшний бариултай. Шал нь зууралт сайтай, зориулалтын, нано технологиор хийсэн хивсэнцэр" хэмээн ярив.

149-р сургууль дүүргийнхээ 7, 20-р хорооны хүүхдүүдийг авдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамран сургах тойрог харгалзахгүй сургадаг.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Нийслэлийн зүгээс цаашид ашиглалтад орох сургуулиудад ч дээрх шаардлагыг тавина. Дэлхийн олон улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусад нь сургуульд сургах нь зохимжгүй гэдэгт санал нэгдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд сурснаар нийгэмд тэгш оролцож, мөн хүүхдүүд ч ялгаатай байдлыг ойлгодог болно. Улс оронд томоохон бүтээн байгуулалт хэдий чухал ч хүний хөгжлийг орхигдуулж болохгүй" хэмээн онцоллоо.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Хүртээмжийн үнэлгээний ажилтан Б.Ганбаатар "Дэлхийн жишигт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусгайлан авч үзэхээ больсон. Тус сургуулийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд асран хамгаалагчийн тусламжгүйгээр бие даан энгийн хүүхдүүдтэй хамт сурах орчныг бүрдүүлсэн нь маш том давуу тал. Монголд ийм сургууль олон байгуулагдаасай гэж хүсэж байна. Ингэснээр хүүхдүүд өөртөө итгэлтэй болж, нийгэмд оролцох боломж нь бүрдэнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2 цаг 2 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 5 цаг 31 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 5 цаг 45 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 6 цаг 35 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 6 цаг 53 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 8 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top