ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийж байна.
Тэрээр "Өнгөрсөн хугацаанд газар олголттой холбоотой асуудлаар олон нийт шүгэл үлээсэн. Энэ бол шилэн штабын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хэрэг. Нийт 25 тусгай сан байна. Соёл урлаг, авто замын сан ил тод болсон.
Боловсролын зээлийн сантай холбоотой 2008 оноос хойших мэдээлэлтэй танилцах боломжгүй байлаа. Өнөөдрөөс боловсролын зээлийн сангийн мэдээлэл Shilen.gov.mn-д байршсан. Суралцсан чиглэл, ангилал, үүргээ биелүүлсэн хүмүүсийн мэдээлэл ил тод болсон. Хууль, хяналтын байгууллагууд ажлаа хийхэд дэмжлэг болж байна" гэлээ.