Хүндэт харуулын цэргүүдийг "Чингис хаан музейн гадна хуримын харуул хийж байна" гэх зураг олон нийтийн цахим сүлжээнд тарсан. Энэ үйл явдалд иргэд ихэд бухимдаж байгаагаа илэрхийлж байна.
Тэгвэл тус зураг нь Францын ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор хүндэт харуулууд бэлтгэл хийж байх үеэр хуримын хувцастай хүмүүс ирээд зураг даруулсан үйл явдал болсон байна.
Энэ талаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын салааны дарга "Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад маргааш айлчилна. Айлчлалынхаа үеэр "Чингис хаан" музейд зочлохтой холбогдуулан хүндэт харуулууд маань бэлтгэл сургуулилалт хийсэн. Тэр үеэр хуримын хувцастай хүмүүс ирээд зураг даруулсан байсан. Хуримын хүндэт харуул хийгээгүй" гэх тайлбарыг өглөө.