Ховд аймгийн нутагт цэрэг амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Ховд аймгийн нутагт цэргийн алба хаагч нас барсан тухай дуудлага мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Тус аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгдүгээр ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдсан юм.