Бага насны хүүхэд автобусны өмнүүр гүйж яваад автомашинд мөргүүлсэн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Энэ талаар ЦЕГ-аас дараах тайлбарыг өгөв.
"Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн замд энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр уг осол гарсан. "Nissan Navera" маркийн тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигч болох 10 настай эрэгтэй хүүхдийг мөргөсөн байна.
Хүүхдийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа" гэв.