x

Оюутны сагсан бөмбөгийн холбоо Хүүхэд залуусын хөгжүүлэхэд хамтарна

Хүүхэд, залуусыг хорт зуршилд автаж, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ИТХ-аас РС тоглоомын болон уушийн газруудад тавих хяналтыг сайжруулж буй. Мөн мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоож, оюутан, сурагчдыг соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын орчин нөхцөлийг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээнээс үзвэл сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус архи, тамхи, цаашлаад мансууруулах бодист донтож, гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэх хандлага байгаа гэх таагүй мэдээ бий. Энэ оны эхний есөн сарын байдлаар 15-25 насны 1802 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тоон судалгаа байна. Харин 0-25 насны 3331 хүүхэд, залуус ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт өртөж, их, бага хэмжээгээр өртсөн байгаа юм. Дээрх хүмүүсийн 80 орчим хувь нь 18-25 насныхан. Ахуйн хий үнэрлэх, мансууруулах бодис хэрэглэх, мөн согтуурсны уршгаар тэд хохирогч болохын зэрэгцээ бусдад хохирол учруулж буй.

Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Улмаар Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн тогтвортой үйл ажиллагааг дэмжин шилдэг оюутан тамирчдыг нээж, боловсролын түвшнийг нь сайжруулан, мэргэжлийн тамирчин болоход дэмжлэг үзүүлэх зорилготой Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн лигийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болов.

Санамж бичгийн хүрээнд цаашид хүүхэд, залууст зориулсан сургалт, лекц зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Мөн зөв дадал бүхий хүүхэд, залуусыг дэмжиж, соён гэгээрүүлэх ажил олныг хэрэгжүүлнэ.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Өсөхбаяр " Энэ удаагийн лигийн тэмцээнд 2.1-ээс дээш голч дүнтэй оюутнуудыг оролцуулна. Холбооны зүгээс оюутан, залуусын боловсролын түвшинг, чанарыг спортын арга хэмжээнд тулгуурлан хөгжүүлэх зорилго тавьсан. Мөн олон улсад Монголынхоо нэрийг гаргах тамирчдыг бүрдүүлж, 2019 оны долдугаар сард Италийн Наполи хотноо зохион байгуулах оюутны универсиадын тэмцээнд оролцуулахаар төлөвлөсөн" гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 20 цаг 38 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 21 цаг 42 мин Монголын хөгжлийг гацаасан нь 22 цаг 13 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 22 цаг 30 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top