x

ЗААВАР: “Улаанбаатар марафон” гүйлтэд оролцохыг хүсч байна уу?

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зургаадугаар сарын 3-нд нийслэл хотноо найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликэйшнээр тавдугаар сарын 30-ныг дуустал бүртгэх юм.

Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах бөгөөд хамгийн богино зайд буюу 1,500 метрт гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бол 5,000 метрт 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэхүү хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5,000 төгрөг байна.

Гүйлтийн 10,000 метрийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30,000 төгрөг. Хагас марафон буюу 21,095 метрийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 50,000 төгрөг байх юм.

Бүтэн марафон буюу 42,195 метрийн зайд 18-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд бүртгэлийн хураамж нь 60,000 төгрөг байна. 

Вэб хуудсаар бүртгүүлэх заавар

Эрүүл мэндийн гүйлт буюу 5000 метрийн зайд оролцогчид бүртгэл, хураамжийг онлайнаар хийж, дараах штабуудаас энгэрийн дугаараа авч, бүртгэлээ баталгаажуулна.

  1. Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99704438;

  2. Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88060874;

  3. Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо 95705607;

  4. Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо 85829111;

  5. Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88057467;

  6. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99072560;

  7. Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88085975;

  8. Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99663717;

  9. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88928787

Марафон гүйлтийн 42,195 метр, 21,095 метр, 10,000 метрийн зайн гадаад, дотоодын оролцогчдын бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажил Нийслэлийн Биеийн тамир, спортын газар (Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрны нэг давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд)-т тавдугаар сарын 25-30-ны 17:00 цаг хүртэл зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-2785, 7766-7700, 11-312785 дугаарын утаснаас авах боломжтой.

Аппликэйшнээр бүртгүүлэх заавар

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд бүртгүүлсэн 5,000 метрийн зайд оролцох 12-17 насны хүүхдүүд болон 1,500 метрийн гэр бүлийн гүйлтэд оролцогчдыг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2 цаг 12 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 5 цаг 41 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 5 цаг 56 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 6 цаг 46 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 7 цаг 4 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top