x

Х.Булгантуяа: Татвар, шимтгэлээ төлөөд тэтгэврээс ч бага цалин авдаг хүмүүс байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа төрийн албаны цалингийн системийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Төрийн байгууллагын албан хаагчдын цалин хоорондоо маш их ялгаатай. Тиймээс ажлаасаа гарах, зарим салбар хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн. Салбарын хууль илүү ээлтэй батлагдвал илүү өндөр цалин хангамж нэмэгдэл авдаг. Заримдаа салбарын яам, УИХ-ын гишүүдээс санаачлан цалин хангамжийг өөрөөр тогтоогоод байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа босоо удирдлагатай байгууллагуудын нэмэгдэл нь хэвтээ удирдлагатайгаас байгууллагуудаас бага байна. Энэ нь төрийн албан хаагчдын хувьд бухимдал үүсгэсэн.

Нийслэлийн төрийн албан хаагчдын цалин орон нутгийнхаас өөр болсон. Шатлал ондоо болсон нь мөн л бухимдал үүсгэж байна. Бид нэн түрүүнд төрийн үйлчилгээний албан хаагчдын хэт ялгаатай байдлыг нэгтгэж тэгшитгэх ёстой гэсэн байр суурьтай байна. 

Төсвийн тодотголоор нэн түрүүнд эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын цалинг тэгшитгэж нэмнэ. Ялангуяа хамгийн доод хэмжээг тэгшитгэнэ. Соёлын салбарын цалингийн доод хэмжээ 500-600 мянга орчим байгаа бол шинжлэх ухааны доод хэмжээ 780-800 орчим мянган төгрөг байна. Мөн хэлтсийн дарга түүний доод ажилладаг мэргэжилтний цалингийн зөрүү 20-30 мянга байна.

Төрийн захиргааны төв байгууллагын цалингийн хэмжээ өөр, нийслэл өөр, орон нутаг бас өөр байна. Тэтгэвэр дээр бид тооцоо судалгаа хийж байна. Би сайдын ажлаа аваад нэг сар болж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд тэтгэврээс доогуур хэмжээтэй цалин авч байгаа төрийн албан хаагч ч байна.

Хүүхдийн мөнгөний тухайд "нийт хүүхдийн 91 хувь, хүсэлт гаргасан хүүхдүүдэд олгоно" гээд заачихсан учраас төсвийн тодотголоор шийднэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан маш олон хүн байна. Энэ бухимдлыг арилгахын төлөө ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2 цаг 14 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 5 цаг 43 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 5 цаг 58 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 6 цаг 48 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 7 цаг 6 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 21 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top