Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилжээ.
Тэрээр "Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн дахиж дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн байсан. Намайг анх КОВИД-19 хуулиар түр томилсон" хэмээн хэлж байв.
Харин ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулууныг КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан чөлөөлсөн байсан юм.