x

Сөүл хоттой байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжтой

БНСУ-д албан томилолтоор ажиллаж буй Хотын дарга Д.Сумъяабазар Сөүл хотын Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв, Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвийн үйл ажиллагаатай танилцан, санал солилцлоо.

Бүгдэд ээлтэй Замын хөдөлгөөний удирдлагын систем

Сөүлд хүн ам нь өсөн нэмэгдэж, хотжилт тэлж эхэлсэн үед тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнийг зохицуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү системийг 1997 оноос ашиглаж эхэлжээ.

2004 онд Сөүл хотын нийтийн тээврийн системийг шинэчилснээр нийтийн тээврийн дэвшилтэт системийн төлөвлөлт, барилга байгууламж, үйл ажиллагааг хариуцдаг Сөүлийн Замын хөдөлгөөний удирдлагын ерөнхий төв ажиллаж эхэлсэн юм.

Тодруулбал, хориотой газар зогсох, нийтийн тээвэрт зориулсан эгнээгээр зорчих зэрэг зөрчлийг автомат хяналтын системээр хянах болж, гар ажиллагааг халсан бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор аль чиглэлийн автобус хаана яваа, хэзээ ирэхийг харуулах мэдээллийн системийг нэвтрүүлсэн аж.

Замын хөдөлгөөний удирдлагын систем нь хотын хурдны зам, төв зам, гэрлэн дохионы удирдлага зохицуулалт, автомат хяналт, автобусны мэдээлэл, замын хөдөлгөөний мэдээлэл, ногоон тээврийн хэрэгсэл бүхий бүсийн зохицуулалтын систем, жолоочгүй тээврийн хэрэгслийн туршилт зэрэг олон дэд платформоос бүрддэг. Түүнчлэн цаг агаар, гэнэтийн үйл явдал, осол аваар, хөдөлгөөний эрчмийн талаарх мэдээ мэдээллийг ч авах боломжтой. Мөн таксины байршил, мэдээллийг цаг тухайд нь цуглуулж, хөдөлгөөнд зарцуулж буй дундаж хугацааг тооцоолж болно. Эдгээр мэдээллийг иргэд веб хуудас, гар утасны аппликейшн, зурвас, замын хөдөлгөөний шууд дамжуулалт, гар утасны чиглэл заагч үйлчилгээ, цахим сүлжээнээс авч болно.

Сөүл хотын захиргаанаас түгжрэлийг бууруулах зорилгоор зөвхөн байгальд ээлтэй буюу ногоон тээврийн хэрэгслээр зорчих бүсийг бий болгожээ. Тухайн бүсэд дугуй, нийтийн тээвэр болон явганаар зорчих боломжтой бөгөөд хуучин автомашины хөдөлгөөнийг хориглодог байна.

Улаанбаатар хотын хувьд ч тулгамдаж байгаа түгжрэлийн асуудлыг шийдэхээр Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем нэвтрүүлж буй. Энэ хүрээнд тээврийн хэрэгслийн хяналт, бүртгэл, зохицуулалтын RFID, улсын дугаар таних LPR камерын систем, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smart car системийг ашиглаж эхэлсэн юм. Энэ утгаараа Сөүлийн зам тээврийн ухаалаг систем хэрхэн ажиллаж, ямар асуудлуудыг шийдэж байгаатай танилцсаны дүнд эдгээр шийдлийг Улаанбаатарт нэвтрүүлэх боломжтойг Хотын дарга Д.Сумъяабазар онцолж байлаа.

Байгаль орчинд ээлтэй технологийг Засгийн газраас дэмждэг

Хотын дарга Д.Сумъяабазар мөн Сөүлийн Уур амьсгал, байгаль орчны төвд зочилж, ногоон хөгжлийн бодлогын талаар санал солилцлоо.

БНСУ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэр дундаа нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд ногоон хөгжлийг дэмжих хууль батлан, байгальд ээлтэй технологи, бизнест Засгийн газрын түвшинд анхаарч ажилладгийг тус төвийнхөн онцолж байлаа. БНСУ-ын хэмжээнд хүн амын тоо буурах хандлагатай байгаа ч өрхийн тоо нэмэгдсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, орчин цагт залуус бие даан өрх тусгаарлаж амьдрах нь олширч, энэ нь эргээд нүүрсхүчлийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байгааг Сөүл хотын Уур амьсгал, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга Ким Жон Цан уулзалтын үеэр өгүүллээ.

Тэрээр “Солонгост эрчим хүчний дэвшилтэт технологийг ашиглах, хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхэд Засгийн газраас анхаарч, тодорхой шийдвэрүүд гарган ажиллаж байна. Харин Сөүл хотын хувьд Байгаль орчны сантай хамтран ажиллаж, эко технологийн хөгжүүлэлтийг санхүүжүүлдэг” хэмээлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдсэн хямрал, байгалийн гамшгийн хор хохирол бид бүгдэд хамаатай асуудал. Тэгэхээр байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллах боломж бий” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 3 цаг 26 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 6 цаг 55 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 7 цаг 9 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 7 цаг 59 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 8 цаг 17 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 32 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top