x

Д.Сумъяабазар: Улаанбаатар, Сөүлийн түншлэлийг шинэ түвшинд гаргана

Хотын дарга Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотод албан томилолтоор ажиллаж буй. Энэ хүрээнд тэрээр Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ким Хён Ги, Хотын дарга У Сэ Хүн нартай уулзсан юм. Хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын боломжуудын талаар Д.Сумъяабазараас тодрууллаа.

-Улаанбаатар хот 1995 онд БНСУ-ын Сөүл хоттой ах дүүгийн харилцаа тогтоосон. Хоёр хотын хамтын ажиллагаа өдгөө ямар түвшинд байна вэ?

-1990-ээд оны нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн дараа бид гуравдагч хөршийн бодлогыг баримталж эхэлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон анхны хотуудын нэг нь Сөүл. Тэр цагаас хойш хоёр хотын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж байна. Тухайлбал, боловсрол, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал, худалдааны салбарт хамтран ажиллаж буй. Энэ удаагийн уулзалт, хэлэлцээрүүдийн дүнд хамтын ажиллагааны хүрээг тэлнэ гэж харж байна.

-Цаашид ямар, ямар салбарт хамтран ажиллах боломж байна вэ?

-Сөүл бол бүс нутагтаа хөгжлөөрөө түүчээлж буй хот. Тиймээс хоёр хот хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой. Агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд Сөүлийн хэрэгжүүлж буй ухаалаг, оновчтой шийдэл, шийдвэрийг Улаанбаатарт нутагшуулах, туршлага судлахад онцгой анхаарна. Сөүл хотын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай хийсэн уулзалтын сэдэв ч үүнд чиглэсэн.

-Та Сөүл хотын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай уулзлаа. Эдгээр уулзалтын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Хоёр хотын худалдаа, эдийн засгийн эргэлт чамлахааргүй өндөр түвшинд байна. Гэхдээ цаашид илүү өргөн хүрээнд, бодлогын түвшинд хамтарч ажиллах олон боломж бүрдэх суурийг тавьж байна гэж харлаа. Дээр дурдсанчлан, хотын тулгамдсан асуудлыг шийдэх тодорхой ажлуудыг үе шаттай хийхээр ярилцсан. Мэдээж, БНСУ-д, тэр дундаа Сөүл хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, үүн дээр Улаанбаатарын зүгээс ямар байдлаар оролцож болох вэ гэдэг талаар санал солилцлоо.

Улаанбаатар, Сөүлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ удаагийн уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дараа дараачийн ажилд ахиц дэвшил гаргах суурь бүрдүүлэхэд бид анхаарч буй.

Улаанбаатарын хувьд ч, Сөүлийн хувьд ч тулгамдаж буй нийтлэг асуудлууд бий. Тухайлбал, ажиллах хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрлийг дагасан асуудлууд байна. Тэгэхээр энэ бүхнийг шийдэхэд харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах боломж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 3 цаг 15 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 6 цаг 44 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 6 цаг 58 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 7 цаг 48 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 8 цаг 6 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 21 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top