x

Ким Хён Ги: Монгол иргэдийг Сөүл хотод аюулгүй, тайван амьдрах боломжоор хангахад анхаарна

Хотын дарга Д.Сумъяабазар БНСУ-д албан томилолтоор ажиллаж буй. Томилолтоо БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ким Хён Гитэй уулзсанаар эхлүүлсэн юм.

Монгол Улс гуравдагч хөрш БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон. Хоёр орны Засгийн газраас Улаанбаатар хотод 2007 айлын орон сууцны хорооллын төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Мөн БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас олгодог “Хилийн чанадад нийтийн номын сан байгуулах /ODI/” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг орчин үеийн жишиг номын сан болгон тохижуулж, тоног төхөөрөмжийг шинэчилж, сэргээн засварлах төслийг цар тахлын үед хэлэлцэн дэмжсэн.

Талууд хоёр хотын найрсаг харилцааг өргөжүүлэн тэлж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Монгол Улсын Засгийн газраас “Бусан 2030” дэлхийн үзэсгэлэнг бүх талаар дэмжиж байгаа. Улаанбаатар хот ч дэмжлэг үзүүлэн ажиллана. Монгол Улс болоод Улаанбаатар хот хөгжлийнхөө зохих шатанд явж байгаа бөгөөд тулгамдаж буй бэрхшээлүүдийнхээ ард гарч, хөгжлийн зөв шатандаа хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа. БНСУ ч хүнд бэрх үеэ ард түмнийхээ эв нэгдэл, зөв зохион байгуулалт, хүсэл эрмэлзлээр даван гарч чадсан түүхтэй. Улаанбаатар хотын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг дэмжих, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалах зохицуулалтын журмыг НИТХ-д өргөн барьж, өөрсдийн хэм хэмжээндээ зохицуулалт хийхээр ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож, хөрөнгийг нь гацаадаг олон бэрхшээл өнгөрсөн түүхэнд үлдээсэй гэж хүсэж байгаа. Түүнчлэн УИХ-ын 26 гишүүнээс бүрдсэн Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороог УИХ-д анх удаа байгуулж, хотын хөгжлийг дэмжих хууль, эрх зүйн зохицуулалтыг батлуулсан. Бид Улаанбаатар хотыг орон сууцжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, голын сав газрыг хөгжүүлэн тохижуулах  чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллаж, туршлага солилцох хүсэлтэй байна” хэмээсэн юм.

Мөн тэрээр БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр байр сууриа илэрхийлсэн юм.

Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги “Улсын нийслэл бол хөгжил цэцэглэлтийн хажуугаар хүн амын төвлөрөл, замын хөдөлгөөний ачаалал, орон сууц, хүрээлэн буй орчин гэхчлэн олон талын асуудлыг агуулж байдаг. Сөүл хот өөрсдийн баримталсан бодлого, арга барил, туршлагаараа дамжуулан Улаанбаатар хоттой хамтран ажиллана. БНСУ-д олон монгол иргэд амьдарч байгаа тул Сөүл хотод аюулгүй, тайван амьдрах боломжоор хангахад анхаарах болно” гэв.

Уулзалтын төгсгөлд Хотын дарга Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Гиг Улаанбаатар хотод зочлохыг урьсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.155)
    Эрхэм Ким Ён Хи танд Монгол Улс хүмүүст нь нааштай хандаж буйд талархаж байна. Гүнээ хүндэтгэе.
    2023 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 3 цаг 33 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 7 цаг 2 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 7 цаг 17 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 8 цаг 7 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 8 цаг 25 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 40 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top