Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн дэргэд ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг барихаар болжээ.
Цэцэрлэгийн шавыг энэ сарын 10-нд тавьжээ.
Тус эмнэлгийн хувьд 1,200 гаруй ажилтантай бөгөөд судалгаа авахад 200 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах шаардлагатай байгаа гэсэн тооцоолол гарчээ.
Үүнтэй холбогдуулан 150-200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих аж. Энэхүү санаачилгыг Засгийн газраас дэмжиж, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс шийджээ. Ажилчдын хүүхдүүд энэхүү цэцэрлэгт үнэ төлбөргүй суралцах юм байна.
Барилгын ажлыг "Тэргүүн констракшн" компани гүйцэтгэх бөгөөд энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулан хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.
Монгол Улсын хэмжээнд эх хүүхдийн эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бага насны хүүхдүүддээ санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжийг бүрдүүлж байгааг албаныхан онцоллоо.