x

"Дулааны шугамыг шинэчлэх ажлын хүрээнд ургаа модыг тайрсан"

Бага тойрог орчмын ургаа модыг тайрсан асуудал гарч, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. 

Тэгвэл ургаа модыг яагаад тайрсан талаар албаныхан тайлбарлав.

"Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн Үйлдвэр хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр "Дэлхийн банкны санхүүжилтээр Бага тойрог орчмын дулааны шугамыг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ орчмын дулааны шугамыг 1997 онд суваггүй угсарсан, насжилт нь дууссан. Уг шугамыг солих ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд мод, бутыг зөөж шилжүүлэх ажил хийгдсэн. Бага тойрог орчмын халуун усыг өнөөдөр хаагаад наймдугаар сарын 1-н хүртэл шугам солих ажил хийгдэнэ. Нэлээн хүндрэлтэй байршилд хийгдэх дулааны шугамын шинэчлэлийн ажил юм" гэлээ .

Үргэлжлүүлэн УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан "4а,б магистраль буюу Цаг уур, орчны шинжилгээний газраас МУБИС хүртэлх дулааны шугамыг сольж байгаа юм. Энэ ажилд Цаг уур, орчны шинжилгээний газраас Хүнсний нэгдүгээр дэлгүүр хүртэлх ногоон байгууламж хамгийн их өртөж байна. 6,000 гаруй мод, бут сөөг дээрх талбайд байдаг. 

Эхний ээлжид өнгөрсөн долоо хоногт Бага тойрог орчмоос 287 мод, бут шилжүүлсэн. Эдгээр мод бутыг их ургамлын мод үржүүлгийн газартаа шилжүүлсэн. Дулааны шугамын засвар дуусахаар буцааж суулгана. УБЗАА нь их ургамлын мод үржүүлгийн 32 га талбайтай.

Бага тойрогт дулааны шугамын засвар хийгдэж буй трасст том 18 улиас мод тайрагдсан. Шилжүүлэн суулгах бололцоогүй долоон улиасыг тайраад үлдээсэн. Насжилт гүйцсэн учраас улиасны үндэс нь байшингийнхаа доор 4 метр орчим урт болчихсон. Эдгээр улиас мод нь 60-70 жил болчихсон. 50 жил болсон улиасыг насжилт гүйцсэн гэж үздэг. Тайраад үлдээсэн долоон улиасны талбай дээр 5 метр өндөртэй нарс мод тарихаар төлөвлөсөн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 3 цаг 33 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 7 цаг 2 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 7 цаг 16 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 8 цаг 6 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 8 цаг 24 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 39 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top