x

УДЭТ-ын өмнөх талбайн тохижилт долдугаар сард дуусна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас долоо хоног бүрийн баасан гаригт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Энэ удаад УДЭТ-ын өмнөх талбайд хийх тохижилт, гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил цэцэрлэгийн талаар мэдээлэл өглөө.

Хотын ерөнхий менежер М.Баяраа "УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажил долдугаар сард дуусна. Хотын төвийн A зэрэглэлийн бүсэд байгаа театрын ойр орчимд машины зогсоол биш, иргэд, олон нийтэд таатай орчин бүрдүүлэх ёстой. Тохижилтыг театрын ерөнхий өнгө, орчинтой нь нийцүүлэн олон улсын түвшинд, чанартай гүйцэтгэхээр зураг төслийг нь 2021 онд гаргасан. Үүний дагуу тохижилтын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэнэ. 

Түүнчлэн иргэдийн амьдрах  ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Уг ажлын сонгон шалгаруулалт дууссан, зарим байршилд бүтээн байгуулалт нь эхлээд явж байна" гэсэн юм.

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах байршлууд:

  • Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 13 дугаар гудамжинд 527 ам.метр;

  • Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11 дүгээр гудамж 1585 ам.метр;

  • Хан-Уул дүүргийн 16 дугаар Буянт-Ухаа 25 дугаар гудамж 3000 ам.метр;

  • Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Хайрханы 8 дугаар хэсэг 1500 ам.метр;

  • Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Амралтын 5 дугаар хэсгийн 400 ам.метр;

  • Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Ээж хайрхан 7-р гудамж 580 ам.метр;

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 4 дүгээр хэсэг 1200 ам.метр;

  • Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн хангамж хэсэгт 200 ам.метр;

  • Баянзүрх дүүргийн 16 дугаар Хужирбулан 4 дүгээр хэсэг 61 тоотын хойд талд 1020 ам.метр;

  • Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо Монел уулын 32 дугаар гудамж 879 ам.метр;

  • Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар гудамж 200 ам.метр;

  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо 122 дугаар сургуулийн урьд талд 8000 ам.метр;

  • Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын ам 1000 ам.метр;

  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын эцэст 14 дүгээр гудамжинд 2100 ам.метр;

  • Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 7 дугаар гудамж 1000 ам.метр; 

  • Багануур дүүргийн 3 дугаар хороо Хилчин хэсэг 1800 ам.метр газруудад тус тус тохижилт хийнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 4 цаг 15 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 7 цаг 44 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 7 цаг 58 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 8 цаг 48 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 9 цаг 6 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 21 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top