Богдхан уулын Их тэнгэрийн зам дагуу тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол дээр үйл ажиллагаа явуулж байсан түц, гуанз, шорлог борлуулах цэгүүдийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар, Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран албадан нүүлгэжээ.
Тус ажлын хүрээнд тусгай хамгаалалттай газарт, мөн нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй газрын зөрчлийг арилгах ажлууд үргэлжлүүлэн хийгдэж байна.
Сэтгэгдэл (1)