x

ГҮЙЛТИЙН ТӨРЛҮҮД: “Улаанбаатар марафон 2023”-д оролцогчдыг бүртгэж байна

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн билээ. 

Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран, автомашингүй өдөр буюу зургаадугаар сарын 3-ны бямба гаригт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо.

Тэмцээн өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Мөн 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж буй. Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой.

“Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд "Энэ жилийн тэмцээнийг өдөрлөг болгон өргөжүүлж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, иргэд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өдөрлөгт оролцох таатай нөхцөлийг бүрдүүлэхээр бүтэн өдрийн турш урлагийн тоглолт, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан худалдаа, үйлчилгээ, амралтын хэсэг, явуулын хоолны хэсэг зэрэг олон төрлийн үйлчилгээг дэлгэхээр төлөвлөсөн. Мөн марафоны маршрутын дагуу явуулын DJ сет, хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, уран нугаралт, бодибилдингийн шоу, нийтийн бүжиг, дасгал зэргийг зохион байгуулах болно. Тэмцээний бүртгэл албан ёсоор эхэлсэн бөгөөд одоогоор Япон, Франц, Кени зэрэг улсын тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үүднээс 21, 42 км-ийн гүйлтийн зай, төрлийг нэмсэн.

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК 2022 оноос эхлэн “Улаанбаатар марафон” тэмцээний хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй. Энэ талаар тус компанийн Хөгжүүлэлт хариуцсан захирал А.Сүхбат “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Улаанбаатар марафон 2022”-т анх удаа тамирчдын гүйлтийн үеийн үзүүлэлтүүдийг хэмжих, барианд орсны дараа автоматаар зургийг нь даран, бүртгэл үүссэн хаяг руу илгээдэг RFID технологийг нэвтрүүлж байсан. Энэ жил ч тус үйлчилгээг оролцогчдод үзүүлэх бөгөөд амжилттай оролцсон иргэдэд онлайн хэлбэрээр батламж олгоно. Мөн 10 км, 21 км, 42 км-т гүйхээр бүртгүүлсэн оролцогчдод бугуйвч, дугаар, марафоны тэмдэг, стикер зэргийг өгөх бөгөөд тэмцээний логотой хувцас, усны сав зэрэг бараа, бүтээгдэхүүнийг Д.Сүхбаатарын талбайд худалдаална” гэв.

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг тавдугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр хийх юм. Мөн марафон гүйлтийн таван км-ийн зайд оролцогчийн баталгаажуулалт, энгэрийн дугаар олголтыг нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороод хариуцан ажиллана. Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчийн бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулж байна. Түүнчлэн, эх үрсийн баярын өдрөөр гүйлтийн тэмцээнд оролцох хүсэлтэй хүүхэд, гэр бүлүүдийг үнэгүй бүртгэх аж.

Иргэд спортоор хичээллэхийн ашиг тусыг үр хүүхдэдээ үлгэрлэн харуулж, хамтдаа гүйж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх нөхцөлийг бүрэн бүрдүүлэхээр төлөвлөж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Мөн гүйлтийн зам дагуух тохижилтод анхаарч зам болон км-ийн тэмдэглэгээ, сайн дурынхны ус тараах хэсэг, бариа хэсэгт зураг авах цэг байгуулах аж.

Энэ жилийн хувьд, өдөрлөг хэлбэрээр буюу өмнөхөөсөө өргөн хүрээнд болж байгаа тул иргэд заавал гүйлтийн тэмцээнд оролцохгүйгээр бусад төрлийн арга хэмжээнд оролцож, гэр бүл, найз нөхдөөрөө цагийг зөв боловсон, зугаатай өнгөрүүлэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 4 цаг 22 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 7 цаг 51 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 8 цаг 5 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 8 цаг 55 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 9 цаг 13 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 28 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top