x

Улаанбаатар Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн боллоо

БНХАУ-ын Чанша хотноо зохион байгуулж буй Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны дарга нарын дээд хэмжээний уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцож байна.

Уулзалтыг нээж Дэлхийн аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга Ян Шуо, Хятад дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Сиддхарт Чаттержи, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, шинээр гишүүн болсон хотуудыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө үг хэллээ. Энэ үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн болсон батламжийг гардуулсан юм.

Тус дээд хэмжээний уулзалтаар Аялал жуулчлалын сэргэлт: Сорилт ба хамтын ажиллагаа, Хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ аргачлал сэдэвт илтгэл болон 2023 оны аялал жуулчлалын эдийн засгийн чиг хандлага, Дэлхийн хотуудын ковид цар тахлын нөхцөл дэх тогтвортой хөгжлийн тайланг хэлэлцэж, сэдэвчилсэн форум болон хөрөнгө оруулалтыг дэмжих хурал, B2B уулзалт зэрэг арга хэмжээ зохион байгуулж байна.

WTCF /World Tourism Cities Federation/ буюу Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо нь “Аялал жуулчлалаар дамжуулан хотын амьдралыг хөгжүүлэх” гэсэн уриан дор Бээжин хотын санаачилгаар 2012 оны есдүгээр сарын 15-нд тус хотод төв салбараа байгуулсан. Анх 58 гишүүнтэйгээр байгуулсан бол өдгөө 73 улсын 146 хот, 218 гишүүн, зургаан салбарын 73 олон улсын аялал жуулчлалын институци нэгдээд байна. Олон улсын аялал жуулчлалын институцын салбарууд нь аялал жуулчлалын агентлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, агаарын тээврийн компани, зочид буудал, санхүүгийн байгууллага, нисэх онгоцны буудлаас бүрддэг.

Тус холбоо нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, хот хоорондын хамтын ажиллагааг дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ болон туршлагыг түгээх зорилготой байгуулагдсан. WTCF-ын гишүүнчлэлээр элссэн явдал нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, Улаанбаатар хотыг гадаад, дотоодод сурталчлах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэн, судалгаанд суурилан хөтөлбөр боловсруулж, дэд бүтцийг сайжруулан, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоход томоохон хөшүүрэг болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 4 цаг 11 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 7 цаг 40 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 7 цаг 55 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 8 цаг 45 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 9 цаг 3 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 18 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top