Авлигатай тэмцэх газар(АТГ)-аас Нүүрсний хулгайн хэргийг мөрдөн шалгажэхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна.
Шалгалтын ажиллагааны хүрээнд АНУ руу 5.3 сая ам.доллар, БНСУ руу зургаан сая орчим ам.доллар шилжүүлснийг АТГ-ын мөрдөгчид тогтоосон байна. Үүнээс хоёр сая гаруй ам.долларыг улсдаа оруулжээ.
Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдах албан тушаалтнууд Казахстанд их хэмжээний хөрөнгө нуусныг АТГ илрүүлсэн болохыг албаны эх сурвалж мэдээлэв.