Улсын Драмын Эрдмийн театр(УДЭТ)-ын урд талын автомашины зогсоолыг татан буулгах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан ч хугацааг заагаагүй байсан юм. Тэгвэл УДЭТ-ын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг энэ сарын 25-ны дотор зогсоож, тохижуулах Хотын даргын шийдвэр гарсан тухай Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлжээ.
Тэрээр "Төлбөртэй, төлбөргүй ч бай төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой" гэсэн байна.