ХӨСҮТ-ийн автобусны буудалд байрлах түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, тохижилтын ажлыг эхлүүлснийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Тодруулбал, тухайн автобусны буудлын эргэлт хийхэд хүндрэлтэй байдаг гэв. Тухайн газар ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм байна. Мөн түргэн үйлчилгээний цэгүүдийг дагаж үүсдэг зарим асуудлууд шийдэгдэнэ хэмээн тус дүүргээс мэдээллээ.