Баянгол дүүргийн Газар Зохион байгуулалтын албанаас өнгөрсөн долоо хоногт нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 57 тоосгон гараашийн газрыг нэмж чөлөөлжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн наймдугаар хороо, 89 дүгээр цэцэрлэг орчмын 57 ширхэг тоосгон гараашийн газрыг чөлөөлжээ. Газрыг нийтийн эдэлбэрт хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээг нэмэх, түгжрэлийг бууруулах зорилт, Нийслэлийн Засаг даргын энэ оны дөрөвдүгээр сарын 04-ны өдрийн "Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/321 дүгээр захирамжийн хүрээнд гарааш чөлөөлжээ.