x

16 давхраас унаж гэмтсэн эрэгтэйн эгч: Миний дүүг эрүүл болгож өг!

“Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 16 давхраас унаж хүнд гэмтжээ.

Уг хэргийг хуулийн хүрээнд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар түүний эгч н.Оюунбадам өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. 

Тэрээр "ХУД-ийн гуравдугаар хорооны “Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй 16 давхар барилга дээр 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болсон. Манай дүү дээд талын техникийн давхраас агааржуулалтын хоолойгоор 10 давхар хүртэл унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан. Мөн элэг, уушги нь бяцарсан. Яваандаа нөхөгддөг гэж эмч нар тайлбарлаж байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд ороод, хурсан цусыг нь аваад ямар ч байсан эхний ээлжид амь насыг нь аварсан. Одоогоор гэрээрээ эмчлүүлж байгаа. Тархины гэмтэл удаан хугацаанд илэрдэг учраас цаашид ямар хүндрэл гарахыг мэдэхгүй. 

Тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй. Хэрэг нь шийдэгдээгүй байхад тус компани өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулсаар байна. Нэг ажилчин нь эрүүл мэндээрээ хохирсон байхад тухайн компанийн үйл ажиллагааг нь зогсоосон зүйл алга.

Тархины гэмтлийн хувьд манай улсад нарийн мэргэжлийн эмч байхгүй тул бид БНСУ-ын хэд хэдэн эмнэлэгт хандсан. Гавлын яс нөхөх хагалгаанд орох юм. Одоохондоо бид нарт хариу ирээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний тухайд “Хатан хишиг үндэс” ХХК, "Содон Хийц" ХХК хоёр хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөртлөө ажилтныхаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын тал дээр гэрээндээ юу ч тусгаагүй.

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажлын байран дээр 36 сар хүртэлх хугацаагаар цалингийн дундаж хэмжээтэй даатгуулах ёстой. Энэ зүйлийг яагаад хийгээгүй юм бэ гээд хариуцаж байгаа компаниас нь асуухад бид нар мартсан байна гэж хариулсан. Мартсан гэж юу гэсэн үг юм бэ. Энэ компаниуд миний дүүг ажиллуулж, ашиг орлого олж байгаа биз дээ" гэдгийг хэллээ. 

Түүнчлэн хэргийн талаар "ХУД-ийн хоёрдугаар хэлтэс дээр хэргийг шалгаж байгаа. Уг нь бол аль эрт л шүүх рүү шилжих ёстой гэсэн. Хуулийн байгууллага яаж ажилладаг вэ гэдгийг мэдэхгүй юм. Байцаагч нь холбогддоггүй. Нэг удаа дүүгээ дагуулж очоод, мэдүүлэг өгүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг өндөр өртөгт хагалгаанд тархины хагалгаа багтдаг юм билээ. Тухайн үед “Хатан хишиг үндэс” ХХК зургаан сая төгрөг өгсөн.

Түүнээс хойш бидэнтэй огт холбогдоогүй. Тусламж гуйвал би өөрөө хэрэгт орох гээд байгаа. Таныг зөрүүлээд өгдөг газарт нь өгнө гэж "Хатан хишиг үндэс” ХХК-ийн захирал надад хэлсэн. Миний дүү өмнө нь ямар эрүүл хүн байлаа яг л тийм болгоод өгөөч гэж хүсэж байна. Тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан бол миний дүү унахгүй. 

Агааржуулалтын хоолойгоо зөвхөн дулаалгын хөөсөөр бөглөсөн байсан. 10 давхар хүртлээ юугаар ч бөглөөгүй. Хамгийн дээд талын техникийн давхрын нүхээ л бөглөсөн байсан. Үүнийг “Хатан хишиг үндэс” ХХК шалгах ёстой. Хуульд ч ийм заалт бий" гэлээ.

Мөн тэрээр "Анх тус компанийн захирал бид нарын 100 хувь буруу гээд алгаа хавсарч мөргөх нь холгүй л явж байсан. Тэгснээ харин одоо бол тийм зүйл яриагүй гэж хэлж байгаа. Би тэр үгийг ганцаараа сонсоогүй. Манайхан бүгд сонссон. 

"Содон Хийц" ХХК бол үнэхээр хариуцлагагүй компани. Манай дүү тус компанид 2017 оноос хойш ажиллахад нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Бүр нэг ч ажилтны нийгмийн даатгал төлөөгүй. Тэгсэн хэрнээ энэ тэнд олон тендер авч, барилга барьдаг. Ингээд олон хүнийг хохироогоод яваад байж болдоггүй юм уу? 

Хүн хохирсон байхад хэрэг яагаад ийм удаан шалгагдаж байгааг гайхаж байна. Миний хувьд судлаад үзэхэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн харьяа бүхий компани юм байна. Иргэн хүн хуулийн байгууллагад хандаад хаана ч хүрэхгүй байдалтай байгаа юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 4 цаг 17 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 7 цаг 46 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 8 цаг 0 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 8 цаг 50 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 9 цаг 8 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 23 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top