Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Д.Монголхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч түр хойшлогдлоо.
Түүний өмгөөлөгч болон өөрөө шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч Д.Монголхүүг цагдан хорих ангиас авчирч хуралд оролцуулахаар болжээ. Үдээс хойш шүүх хурал үргэлжлэх юм байна.
Эргэн сануулахад, Д.Монголхүү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа цахим хяналтын төхөөрөмжийг унтраасан, мөн маршрут зөрчсөн гэх үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрийг зөвшөөрөхгүй, хорих ялыг цуцлуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах хүсэлт гаргасныг өнөөдөр Нийслэлийн авж заалдах шатны шүүх хэлэлцэх юм.