Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны өдрийн 17:55 цагт "Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах тоглоомын талбайд хүүхдийн биед халдсан" гэх утгатай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад "34 настай иргэн, 14 настай эрэгтэй Т-ийн биед халдсан. Учир нь Т нь түүний гурван настай хүүг үрлэн сумтай буугаар оносон гэж" тайлбар, мэдүүлэг өгчээ.
14 настай хүүгийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилсон байна. Мөн хүүд сэтгэлзүйн зөвлөгөө, хүүхэд хамгааллын хариу арга хэмжээ авахаар Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн байна.
Эл асуудалд СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.