БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрээр "Ганц англи хэлний асуудал биш боловсролын чанарын асуудал яригдаж байна. Хот хөдөөгийн сургуулийн ялгааг арилгах, багш бэлтгэдэг тогтолцоогоо шинэчилж явах, бага ангийн хүүхдүүдийн ачааллыг бууруулах, цаашдаа танхим болон танхим бус сургалт хосолж явах учраас маш том цахим шилжилтийг хийх ёстой. Учир нь сургууль бүр дээр сайн багш ажиллах боломж байгаа байна. Багш нарын хомсдолд орж байна.
Цахимаар дамжиж хүүхэд хаана амьдарч, сурч байгаагаас үл хамааран Монголын хамгийн сайн багш нараар хичээл заалгах боломжийг бүрдүүлнэ. Англи хэлийг гуравдугаар ангиас нь заах мэдээлэл технологийн хичээлийг нэгдүгээр заадаг болно. Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа олон улсын хөтөлбөртэй сургуулиуд хувийн хувьсах зардал авч болно. Бусдаар хувьсах зардал өгөхгүй байх тогтолцоо хийнэ" гэв.
Сэтгэгдэл (1)