Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр гарсан билээ.
Хүү ГССҮТ-т эмчлүүлж байгаад гаднын улс оронд эмчлүүлэхээр болж ард түмнээсээ хандив цуглуулж, Истанбул хотыг зорьсон. Улмаар тус улсад очиж, удаа дараа хагалгаанд орсон юм. Тэгвэл хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү гуравдахь хагалгаандаа орохоор болсон байна.