x

Иргэн Э.Одбаярын биед халдаж, заналхийлсэн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүдэнд #NoWar хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг заналхийлсэн хэрэг гарч, цахим хуудаст бичлэг цацагдсан билээ.

Тус заналхийлсэн этгээд нь Реппер Д.Мөнх-Оргил гэх нэгэн байсан ба Э.Одбаярын биед халдаж, танхайрах үедээ "Би чамайг байнга дагах болно" хэмээн сүрдүүлж байв.

Тухайн өдөр цагдаагийн байгууллагаас "танхайрсан гэх этгээдийг саатуулаагүй, шалгаж байгаа. Мэдүүлэг авч, мөрдөн шалгалтыг үргэлжлүүлнэ" гэж байв. 

Тэгвэл бусдын биед халдаж, танхайрсан Д.Мөнх-Оргилд хамаарах зөрчлийн хэргийг шалгах ажиллагаа дуусч, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулсан байна.


Дабль стандартыг эсэргүүцэгч залуус 2021 оноос үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаал цуглаан хийж байв. Гэсэн ч өнгөрсөн онд тус хөдөлгөөнийхөнд Д.Монголхүүг 461 дүгээр хорих ангиас оргуулсан, гар утсаар бичлэг хийж болохгүй гэх шаардлагыг эсэргүүцсэн зэрэг үндэслэлтэй хэрэгт холбогдуулж шалгаж эхэлсэн байдаг. Улмаар дабль стандарт, дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн залууст 2022 оны арваннэгдүгээр сард тус бүр 1-1,2 жил цахим гавтай зорчих эрх хязгаарлах ял оноосон. Мөн энэ оны нэгдүгээр сарын 31-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцэж, өмнө нь оноосон ялыг хэвээр үлдээсэн байдаг. Э.Одбаяр, Б.Билгүүн, Ц.Чинбат нарын таван хүн Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхээр гэм буруугүй гэдгээ тогтоолгох гомдол гаргасан ч Улсын дээд шүүх гомдлыг хэлэлцэхээс татгалзсан юм. 

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг энэ сарын 5-ны өдөр хэлэлцсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдсэн.

Ийнхүү Э.Одбаяр нарын таван хүн нэг жилийн хугацаанд зорчих эрхээ хязгааруулсан бөгөөд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт цахим гав зүүх үеэр халдлагад өртсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 5 цаг 59 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 9 цаг 28 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 9 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 10 цаг 32 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 10 цаг 50 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 5 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top