x

Энэ зун дулааны 28.1 км шугамыг засварлаж, өргөтгөн шинэчилнэ

2023 оны зуны их засварын хугацаанд өргөтгөл, шинэчлэл хийх болон татах дулааны гол шугам сүлжээний ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадал 2318 Гкал/цаг боловч өнөөдрийн байдлаар 31.8 хувийн хэтрэлттэй буюу 1085 Гкал/цаг-аар илүү ачаалалтай ажиллаж байна. Харин Улаанбаатар хотын түгээх сүлжээнд нийт 370 км урт дулааны гол шугам, даралт өргөх 10 насос станц, 15 магистраль шугам, дулааны 1380 худаг ашигладаг. Өнөөдрийн байдлаар дулааны гол шугам сүлжээний 20.4 хувь буюу 75.5 км шугамын ашиглалтын хугацаа дууссан. Мөн гэмтлийн тоо жил ирэх бүр нэмэгдэх болжээ. Ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэн солиход урьдчилсан тооцоогоор 403 тэрбум төгрөг шаардлагатай.

2023 оны зуны их, урсгал засварын хугацаанд Дэлхийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банк, улс, нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг засварлаж, өргөтгөн шинэчилнэ. Тодруулбал, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр 750 метр хос шугамыг хэсэгчлэн солих юм. Мөн улсын төсвөөр 7.4 км хос дулааны шугам сүлжээг шинээр татах, нийслэлийн хөрөнгөөр 3.4 км хос шугамыг өргөтгөн шинэчлэх ажлыг 2018 оноос хийж байгаа бөгөөд энэ онд 2.5 км хос дулааны шугамын угсралт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр гурван км хос дулааны шугам шинээр татахаар төлөвлөн худалдан авах ажиллагааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас зохион байгуулж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.

Дээрх шугам сүлжээний барилга угсралтын ажлыг тавдугаар сарын 15-наас эхлэн наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Ажлын талбайд өртсөн явган хүний зам, дугуйн зам, мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламжийг тавдугаар сарын 10-ны дотор зөөж шилжүүлэх шаардлагатайг хэлж байв. Шугам сүлжээг шинээр барьж, өргөтгөн шинэчилснээр хотын төвийн дулаан хангамж сайжирч, гэр хорооллыг орон сууцжуулж, түлшний хэрэглээ, яндангийн тоог бууруулах, шинээр барьсан барилга, байгууламжийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах боломж бүрдэнэ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дулааны шугам сүлжээний засвар хийгээд үргэлжлэх хугацааны тухай мэдээллийг иргэдэд тухай бүр өгч, тэдний саналыг тусгаж байх хэрэгтэйг хэлж байлаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дулааны шугам сүлжээний засвар болон өргөтгөл, шинэчлэлийн ажилд шаардлагатай дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 6 цаг 33 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 10 цаг 2 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 10 цаг 17 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 11 цаг 7 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 11 цаг 25 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 40 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top