x

Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд иргэд хяналт тавих боломж бүрдлээ

Хот байгуулалтын цахим систем болон хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлыг олон нийтэд нээлттэй болгосон талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцууллаа. 

Хот байгуулалт, хөгжлийн газар нь байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулжээ.

Тодруулбал, хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор “eBarilga” нийслэлийн хот байгуулалтын цахим системийг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан.

Энэ нь Хот байгуулалт, хөгжлийн газрын бүх албан хаагч холбогдон ажиллах Дотоод удирдлагын систем, нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний мэдээлэл болон барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг нээлттэй харуулах Геопортал, иргэн, хуулийн этгээдээс хандан цаасан болон цахим хэлбэрээр гаргасан хүсэлт, түүний шийдвэрлэлтийн явцыг хянах, хот төлөвлөлт, барилгажилттай холбоотой зөрчил, гомдол мэдээлэх боломжийг бүрдүүлсэн Гар утасны аппликэйшнээс бүрдэх веб, аппликэйшн хосолсон цахим систем юм.

Тус “eBarilga” гар утасны аппликэйшн ашиглан

  • Иргэн, хуулийн этгээд өөрийн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг хянах

  • Барилга, байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах

  • Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой зөрчлийг мэдээлэх

  • Хот байгуулалт, төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээх боломжтой.

Мөн “eBarilga” цахим систем ашиглалтад орсноор дараах давуу талууд бий болжээ.

  • Барилга, байгууламжийн зөвшөөрөл, зөрчилтэй холбоотой 2022 онд 1900 гаруй өргөдөл, хүсэлт, гомдол тус газарт ирснээс олонх нь барилгын зөвшөөрлийн мэдээлэл шалгуулах хүсэлт байжээ. Уг системийг ашигласнаар эдгээр өргөдөл, хүсэлт 30-40 хувиар буурах, мөн шийдвэрлэлтийн хугацаа багасах боломжтой.

  • Өмнө нь зөвхөн цахимаар илгээсэн хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг иргэн харах, хянах боломжтой байсан бол өдгөө Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан ирүүлсэн цаасан суурьтай хүсэлтийн шийдвэрлэлтийг ч геопортал, гар утасны аппликэйшн ашиглан хянах боломжийг бүрдүүлжээ.

  • Иргэд өөрийн амьдарч буй орчны цаашдын төлөвлөлтийг харах, хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, санал өгч, оролцох боломжтой боллоо.

Түүнчлэн хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлыг байгууллагын цахим хуудас болон youtube хуудсаар шууд дамжуулж байна. Ингэснээр иргэд тухайн хурлаар хэлэлцэж буй асуудал, мэдээллийг ил тод хүлээн авч, барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдлээ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх ажлуудтай холбоотойгоор шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 6 цаг 41 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 10 цаг 10 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 10 цаг 24 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 11 цаг 14 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 11 цаг 32 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 47 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top