x

Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 20 байршилд сагсны талбайн самбар шинэчилнэ

Амьдарч буй орчноо тохижуулах, цэвэр, тухтай байлгахад уриалах зорилгоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл “Дэвшилтэт шийдэл” төсөлтэй хамтран нэгэн аяныг эхлүүлээд буй. Тодруулбал, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн зургаан дүүргийн 20 байршил дахь сагсны талбайн самбарыг шинэчлэх, цагаригийг нь сольж засах ажлыг хийх юм. Тус зөвлөлийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хойно байрлах сагсны талбайд шинэ самбар байрлуулснаар аянаа эхлүүлэв.

Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн Баянзүрх дүүргийн нарийн бичгийн дарга, 142 дугаар сургуулийн сурагч Б.Баяржаргал, "Дэвшилтэт шийдэл" аяны хүрээнд анхны самбарыг бид байршууллаа. Амьдарч байгаа хот, цаашлаад дэлхийгээ сайхан болгохын тулд хамгийн түрүүнд өөрсдөөсөө, орчноосоо эхлэх ёстой гэж боддог. Хамгийн энгийнээр хог хаяхгүй байхаас энэ бүхэн эхэлнэ. Жижиг гэлтгүй хүн болгон өөрийнхөө чадах зүйлийг хийвэл нийгэмд эерэг өөрчлөлт гарна гэж аянаараа уриалахыг хүсэж байгаа. Амиа хорлож байгаа өсвөр насныхны олонх нь хөвгүүд байдаг учраас тэдэнд тулгамддаг асуудлыг ярьдаг, мөн ирээдүйнхээ төлөө хичээдэг болоход нь туслахад Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн ач холбогдол оршиж байгаа" гэсэн юм.

Харин Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн Чингэлтэй дүүргийн зохицуулагч, 5 дугаар сургуулийн сурагч Б.Бат-Ирээдүй "Нийгэмд охид, эмэгтэйчүүдийн эрхийг түлхүү ярьдаг. Гэтэл нөгөө талд нь бас хөвгүүд, эрчүүдийн асуудал орхигдож байгаа мэт санагддаг. Тийм болохоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлд багтаж, нөлөөллийн аян, арга хэмжээнд оролцдог болсон. Би и-спортоор хичээллэдэг. Гэхдээ бас бие бялдрынхаа хөгжилд ч анхаарах ёстой гэж боддог учир сагс тоглох дуртай. Тиймээс найзууд маань ч чөлөөт цагаа сайхан өнгөрүүлээсэй гэж талбайн самбарыг шинэчлэх ажилд оролцож байна. Нөгөө талаараа хөвгүүд бид нэгдээд жижиг ч гэсэн эерэг өөрчлөлтийг хийж байгаадаа баяртай байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 6 цаг 14 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 9 цаг 43 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 9 цаг 57 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 10 цаг 47 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 11 цаг 5 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 20 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top