x

"Хэдэн настайгаас нь "англи" хэлийг заах талаар хуулийн төсөлд огт тусгаагүй"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлд малчдын хүүхдийг хэдэн настайд нь сургуульд сургах талаар хэрхэн тусгагдсан талаар УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг мэдээлэл өглөө.

Энэ талаарх асуултыг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Боловсролын хуулийн төсөлтэй холбогдуулан хамгийн их ирж буй санал бол малчдын хүүхдийг зургаан настай сургуульд оруулахыг анхаарч өгөөч гэдэг асуудал. Хүүхэд нь нэгдүгээр ангид суралцах болсноор ээж нь сумын төвд амьдарч эхэлдэг. Аав нь малаа хараад гэртээ үлддэг. Үүнээс шалтгаалж малчдын өрхийн төсөв хуваагдаж байна. Мөн гэр бүл салалт их болж байгаа. Бидний баталж буй хууль амьдралд нийцсэн, иргэдэд ээлтэй байх ёстой. Одоогийн мөрдөгдөж буй хуулийн 35 дугаар зүйлд зургаан наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй бол малчин эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн шийдвэрлэнэ гэсэн заалт бий. Уг заалт шинэчилсэн найруулгын төслөөс хасагдсан юм уу" хэмээн асуусан юм. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Боловсролын ерөнхий хуулийн талаар хоёр жил гаруй хугацаанд ярьсан. Малчдын зүгээс олон санал хэлж байсан. Нэгдүгээр ангид зургаан настай хүүхдээ элсүүлэх нь малчдын хувьд хүндрэлтэй, ялангуяа гэр бүлийн салалт их байна гэдгийг ярьж байсан.

Өнөөдрийн ярьж буй хууль бол ерөнхий хууль. Дараа нь ЕБС, СӨБ-ын хуулийг хэлэлцэнэ. Тухайн хуулиудад хүүхдийг зургаа эсвэл долоон настайгаас нь сургах уу гэдэг сонголтыг хэвээр нь үлдээж байгаа" гэлээ.

Мөн тэрээр англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах эсэх тухай асуудалд "Бидний үндсэн хэл Монгол хэл хэвээрээ байна. Дагалдах гадаад хэл нь англи хэл байх юм. Хэдэн настайгаас нь тухайн хэлийг заах талаар хуулийн төсөлд огт тусгаагүй. Хэддүгээр ангиас англи хэл заах вэ гэдгийг хөтөлбөртөө тусгах ёстой. Англи хэлний багшийг бэлтгэх гэх мэт суурь олон ажил байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    Хүний эрх зөрчигдөөгүй биз маш сайн бодолцох
    2023 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 6 цаг 13 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 9 цаг 43 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 9 цаг 57 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 10 цаг 47 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 11 цаг 5 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 20 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top