Тавдугаар сарын 27-нд автомашингүй өдөр болон Олон улсын марафон болох товтой байсан билээ. Тэгвэл уг арга хэмжээ Номын баяр болон Гадаад улсын Ерөнхийлөгчийн айлчлал давхацсан тул хойшлогдсон байна.
Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг "Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил Соёлын тухай хуульд тавдугаар сарын гурав дахь долоо хоногт Сүхбаатарын талбайд номын баяр зохион байгуулахаар хууль батлагдсан тул 2022 онд тавдугаар сарын дөрөв дэх долоо хоногт олон улсын марафоныг зохион байгуулж байсан юм.
Энэ жил мөн энэ хугацаандаа зохион байгуулахаар удирдамжаа гаргаад төлөвлөсөн байсан. Гэвч тавдугаар сарын 20-д гаргаад манай улсад хоёр улсын ерөнхийлөгч ирэх гэж байгаа юм билээ. Энэ айлчлалтай холбогдуулаад номын баярыг хойшлуулах асуудал гарсан ч хуульчлагдсан учир хойшлуулаагүй. Харин олон улсын марафоныг 2023 оны зургаадугаар сарын 3-н хүртэл хойшлуулаад байна.
Олон улсын марафонд ирж оролцох гадаадын тамирчдын онгоцны тийз, зочид буудлын захиалгыг хойшлуулах ажлыг зохицуулсан байгаа.
Кени улсаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй элит тамирчин ирэхээр тийзээ захиалсан байсан. Мөн энэ жилийн гүйлтэд Япон, ОХУ, Кенийн тамирчид оролцоно.
Зургаадугаар сарын 3-ны бямба гаригт болох Улаанбаатар марафон 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тамирчид Сүхбаатарын талбайгаас барианаас гарна. Марафоны үеэр өглөө 06:00-18:00 цаг хүртэл маршрутын дагуу замын хөдөлгөөнийг хаадаг" гэв.