ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас Замын-Үүд дэх гаалийн газарт үйл ажиллагаа явуулж байгаа гаалийн зуучлагч компаниудын бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд шалгалтын ажиллагааг явуулсан байна.
Энэ хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгсэл мэдүүлэх явцад 2 ба түүнээс дээш удаа гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх, гаалийн статистик мэдээнд сөрөгөөр нөлөөлөхүйц алдаа гаргасан 15 гаалийн зуучлагч компанийн 26 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авчээ.