Өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн дэмжсэн байна.
Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг төслийг хэлэлцэн дэмжсэн тул УИХ-д өнөөдөр өргөн барихаар болжээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог шинэчлэх асуудал багтсан ба "Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна" гэдгийг өөрчлөн "УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорционал аргаар сонгоно" хэмээн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгажээ.