Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, 2023 оны намар сонгууль болно гэсэн яриаг үгүйсгэжээ. Мөн тэрээр "сонгууль хугацаандаа болно" гэдгийг протоколд тэмдэглүүлэхийг хүссэн байна.
Өмнө нь шилэн нам эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын үеэр намуудын төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын сонгууль энэ онд болох эсэхийг тодруулахад "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжаад, сонгуулийг зайлшгүй намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй. Мөн улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ цагтаа болсон сонгуульд хууль эрх зүйн хувьд хэрхэн эрх тэгш бэлдэх вэ гэдэг нь зөв байж магадгүй" гэж байсан юм.